
Өнгөрсөн сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүх дээр ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн билээ. Шүүх хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргасан. Харин энэхүү шийдвэрийн дагуу Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн хурлын танхимд энэ сарын 09-ны өдөр буюу пүрэв гарагт болхоор товлогдоод байгаа юм.
Манай улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн их хэмжээний олдворуудыг АНУ-ын хууль хяналтын байгууллага илрүүлэн өнөөдөр Монгол Улсад Нью-Йорк хотноо хүлээлгэж өгөхөөр болж албаны хүмүүс энэ сарын 03-ны өдөр эх орноосоо мордсон билээ.