
Материал хийцээсээ хамаараад дээлийн үнэ олон янз байна. Тухайлбал, “Монгол костюмс” төвийнхөн нэг дээлийг 250-350 мянган төгрөгөөр урладаг. Энд төгсөх ангийнхан маань захиалгаа өгөөд эхэлчихсэн байгаа аж. Мөн тэд хонхны баярыг тохиолдуулан оюутнуудад 15 хувийн хөнгөлөлттэй үнээр дээл хийж байгаа юм байна. “Этно” салоныхан 250-400 мянгад багтааж гоёлын дээл хийдэг бөгөөд 35-80 мянган төгрөгөөр дээлийг цүнх, гоёл чимэглэлтэй нь түрээсэлж байгаа гэнэ. Харин энгийн хувцас захиалгын газруудад материап оролгүйгээр 70-200 мянгаар оёж байгаа юм. Түүнчлэн, Урт цагааны ойролцоох оёдлын цехүүдэд арай хямдхан үнээр дээлээ оёулж байгаа оюутан сурагчид их байгаа аж. Тиймээс Урт цагааны зарим нэг хувцас засвараар орж үнэ судлахад хийц шаардахгүй энгийн дээл 35-60 мянган төгрөгийн хооронд оёж өгч байгаа гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)