Тэгш ой нь тохиож буй аймгуудын наадмыг улсын баяр наадамтай давхцуулдаггүй уламжлалтай.

Тэгш ой нь тохиож буй аймгуудын наадмыг улсын баяр наадамтай давхцуулдаггүй уламжлалтай. Энэхүү уламжпалын дагуу энэ онд 90 жилийн ой нь тохиож байгаа Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгийн баяр наадмыг долдугаар сарын 26-28-нд тэмдэглэхээр тогтлоо. 90 жилийн ой нь тохиож буй аймгууд наадмаа дээрх хугацаанд хийхээр товлосон саналаа Засгийн газарт ирүүлсэн байна. Засгийн газар саналыг нь ээлжит хуралдаанаараа хэлэлцэн дэмжлээ. Эдгээр аймгийн ойтой хамт бүсийн уралдаануудыг зохион байгуулах юм байна. Тодруулбал, хангайн бүсийн уралдааныг Архангай, төвийн бүсийн уралдааныгТөв, баруун бүсийн уралдааныг Завхан, Зүүн бүсийн уралдааныг Хэнтий аймгийн наадамтай хамтад нь зохион байгуулах ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/