
Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг оны шилдэг залуусын лекц, уулзалт өнөөдөр Төрийн ордонд 15.00 цагт болно. “Оны Залуу”-гаар шалгарсан Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”,
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”,
Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан энэ удаа лекц унших юм.
Б.Бямбасайхан "1+" сэдвээр, Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин "Шинэ үе, Эрх чөлөө, Хариуцлага" сэдвээр лекц унших бөгөөд 1100 гаруй оюутан залуучууд оролцоно.
Монголын Залуучуудын холбоо “Залуу удирдагч” сан хамтран “Next Stop-2012” “Оны Залуу” улс төрч, эдийн засагч бизнесмен шалгаруулж, тус наадмыг 20 дахь жилийн ойд сэргээн тэмдэглэсэн юм.