Баянхонгор аймгийн Баянхонгор сумын I багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мичид марал” үйлчилгээний төвийн байранд гар аргаар алт ялгах ажил буюу мөнгөн усаар алтыг хайлуулах үйл ажиллагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Тус объектод Mini-melting Furnace маркын хайлуулах зуух байрлуулж зуухны дээд хэсэгт 70 х 1.2 метрийн агааржуулагчийг 80 см орчим урттай хоолойд холбож агаар сорогч буюу винтлятороор мөнгөн усны ууршсан хэсгийг гадагшлуулдаг байдлаар ашигладаг нь тогтоогдсон байна. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн ус илэрсэн объектоос 150 метр радиуст байрлах сургууль, цэцэрлэг, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Одоогоор Аврах тусгай ангийн Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүлэг Мэргэжлийн хяналтын газартай хамтран химийн хорт бодисын хор уршгийг арилгах, тархалтыг зогсоох, саармагжуулан ажиллаж байна.
24tsag.mn



















































