Нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг энэ оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ны хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн тооллогод авто зам, явган зам, хот тохижилтын байгууламж- сандал, сүүдрэвч, хогийн сав, хайс, хашаа, ургамлан хашлага, тоглоомын талбай, бие тамирын талбай, автобус троллейбусны буудал, автомашины зогсоол, ногоон байгууламж, хөшөө, өндөрлөг, гүүр, далан суваг, гүний худаг, реклам мэдээлэл болон гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж гэсэн нийтийн зориулалттай өмчийг эзэмшигч 29 байгууллага хамрагдана.
Тооллогын зорилго нь эд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах, бүртгэлгүй эд хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулах, бүртгэлийн үнийг тогтоох, нийтийн зориулалттай өмчийн эзэмшилт, ашиглалтад тавих хяналтыг сайжруулах, ялангуяа нийслэлтийн чанартай автозам, гүүрийн судалгааг нарийвчлан гаргах, нийслэлийн болон дүүргийн чанартай автозамын заагийг тогтоох, бүртгэлжүүлэх зэрэг нийтийн зориулалттай өмчийг эзэнжүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэгдэх юм.
Сонирхуулахад, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2002 оны 57 дугаар тогтоолоор нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн үзлэг тооллогыг анх удаа зохион байгуулж байсан юм.



















































