Жил бүр болдог “Барилга экспо” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр Мишээл экспо төвд нээгдлээ. Үзэсгэлэнгийн үеэр барилгын ханган нийлүүлэгчдийн уулзалт, хямдрал урамшуулал, дэвшилтэт технологи зэрэг арга хэмжээг зохион явуулах аж.Үзэсгэлэн яармагт олон улсын 200 орчим компани, импортлогч нар оролцож олон улсад нэр хүндтэй барилгын материал, дэвшилтэт технологийг танилцуулах юм. Барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу барилгын зарим нэр төрлийн бараа материалуудаа хямдралтай үнээр худалдах юм.
Харин үндэсний шилдэг компаниудаас Пирамид Индастри ХХК, Төмөрт транс ХХК, Ган хийц ХХК, Шилэн хийц ХХК, Клаймакс Интернэшнл зэрэг барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч, барилга угсралт, засал чимэглэлийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцуулж байна.



















































