
Яг энэ үед Талбай, ГХЯ, Багшийн дээдийн уулзвар хүртэлх зам битүү түгжирч, машинууд олон цагаар тэнд гацаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн хэлж буйгаар талбай, Багшийн дээд орчмын замын гэрлэн дохионы зохицуулга эвдэрсэн гэнэ. Харин энэ талаар замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад "Гэрлэн дохио эвдэрсэн. Манай мэргэжилтнүүд засч байна. Удахгүй ажиллаж эхэлнэ. Гэхдээ замын цагдаа ажиллаж байна" гэлээ.