“Мотор сервис" компанийн хариуцлагагүй байдлаас болж Сэлбийг гүүрийн ажил өдийг болтол хойшлогдоод байсан билээ.

“Мотор сервис" компанийн хариуцлагагүй байдлаас болж Сэлбийг гүүрийн ажил өдийг болтол хойшлогдоод байсан билээ. Аливаа замын хөдөлгөөнийг хязгаарлаж хаахдаа Замын цагдаагийн газарт мэдэгддэг. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн суүлээр тус компани хийх ажлынхаа талаар танилцуулж амжаагүй аж. Харин өнөөдөр Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авчихсан учир Сэлбийн гүүрний ажил эхлүүлэх юм байна. Төлөвлөгөө ёсоор долдугаар сарын 10-н буюу наадмын өмнө эл зам засварын ажил дуусгах гэнэ. Мөн Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон-Чулуун Овоо-Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын шинэчлэлтийг энэ долоо хоногтоо багтаад эхлүүлэх аж.
Түүнчлэн Моносын уулзвараас 22- ын товчоо хүртэл таван километр замын ажлыг наадмын өмнө дуусгахаар төлөвлөсөн байгаа юм байна. Тус замыг “Бэрх зараа” компани гүйцэтгэж байгаа бөгөөд туслахаар “Эрдэнэ зам”, “Тэгш палан” зэрэг компаниуд ажиллаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/