Дэлхий дахинаа жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын улаан загалмайн өдөр болгон тэмдэглэн иржээ.

Дэлхий дахинаа жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын улаан загалмайн өдөр болгон тэмдэглэн иржээ. Манай улсын хувьд энэ өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” нэрийн дор 2011 оноос тэмдэглэн ирсэн байна. Тиймээс нөгөөдөр нийслэл, орон нутаг дахь бүх хүмүүлэнгийн салбар байгууллагууд 11.00 цагаас нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгт 187 орон нэгдсэн бөгөөд Монгол Улс 1954 онд гишүүн болсон түүхтэй аж. Тус байгууллага жилд 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг юм байна. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг нь эдийн засгийн хямрал, ядуурал, нийгмийн бусад шалтгаанаас үүдэлтэй эмзэг байдал, байгалийн гамшиг, халдварт өвчний тархалт зэрэг нийгмийн хөгжил, улс орны аюулгүй байдалд нөлөөлсөн аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)