Дэлхийн монголчууд болон монгол соёлын дурсгалуудын тухай "Монголын төлөөх зүрх бүхэнд" хөтөлбөрийн нээлт өнөөдөр 14:00 цагаас Сүхбаатар аймагт болно.

Дэлхийн монголчууд болон монгол соёлын дурсгалуудын тухай "Монголын төлөөх зүрх бүхэнд" хөтөлбөрийн нээлт өнөөдөр 14:00 цагаас Сүхбаатар аймагт болно. “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрт болох уг хөтөлбөрийн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино үзүүлэх, мөн уулзалт зэрэг арга хэмжээ болно. Түүнчлэн дээрх сэдвээр хийсэн хэвлэлийн бүтээлүүдийг аймгийн ЗДТГ-т бэлэглэж, энэ үеэр баримтат киноны зураг авалтууд хийх аж. Хөтөлбөрийг БШУЯ, ССАЖЯ дэмжин ажиллаж байгаа юм байна.
24tsag.mn