
Манай улсын хувьд ойн нөөц хомсдож байгаа тул дэр модыг бетоноор орлуулах, шаардлагатай тохиолдолд Оросоос мод авах боломжтой гэж тооцжээ. Хөтөлд Хятадын техникийн туслалцаатайгаар бетонон дэрний үйлдвэр 1997 онд байгуулж, 2006 онд Оросын технологиор шинэчилсэн байдаг. Энэ үйлдвэр бүрэн чадлаараа ажиллахад 216 мянган ширхэг бетонон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай юм.Төмөр замын дэр мод бэлтгэх зориулалтаар тайрдаг байсан 25 мянган шоо.метр мод энэ шийдвэр хэрэгжсэнээр хамгаалагдан үлдэж байна.