Монголын геологич эмэгтэйчүүдийн клубийн нэг жилийн ой энэ сарын 9-нд тохиох юм байна. Энэхүү төрийн бус байгуулгын гол зорилго нь тус салбараа хөгжүүлэх, тулгасдаж буй асуудлыг шийдвэрлэх, ахмад болон залуу үеийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой юм байна. Монголын геологич эмэгтэйчүүдийн клубийн нэг жилийн ойн арга хэмжээ Чингис зочид буудалд нөгөөдөр болох юм байна.Эмэгтэй геологчдын дуу хоолой сүүлийн үед үгүйлэгдэж байгаа. Тэдний эрх ашгийг хамгаалах тал дээр ч төр засгийн болоод мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн төдийлөн анхаардаггүй.Гэтэл тэд эрчүүдтэй нэгэн адил хөдөө хөхөрч, гадаа гандан эрдэнэсийн их эрэлд мэргэжлийн үүргээ гүйцэтгэн ажилласаар байдаг.
Өдгөө геологийн шинжлэх ухааны салбарт цөөнгүй эрдэмтэн, доктор, хээрийн үйлдвэрлэл дээр алдар хүндтэй “Монгол улсын тэргүүний геологич” цөөнгүй эмэгтэй байдгаас УИХ-ын гишүүн С.Оюун, Монгол улсын тэргүүн хатагтай Х.Болормаа нарыг нэрлэж болно.
Эмэгтэй геологчдын ажил мэргэжил, дуу хоолой, идэвхи санаачлагыг нэгтгэх үүднээс Монголын Үйлдвэрлэлийн геологчдын холбооны дэргэд “Эмэгтэй геологичдын клуб” байгуулагдсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (1)