
УИХ-ын гишүүн С.Ганбаатар маргааш Эх нялхас буюу ЭХЭМҮТ-д шалгалт хийхээр болжээ. С.Ганбаатар гишүүнд олон эцэг эхчүүд эрүүл мэндийн байгууллага тэр дундаа хүүхдийн эмнэлгүүдэд хүнд суртал хавтгайрсан талаар мэдээлэл өгч байгаа юм. Мөн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй орчинд өвчтөнд үйлчилж чирэгдэл үүсгэж байгаа талаар Засгийн газрын 1111 төвд ч гомдол тасрахгүй ирж байгаа. Иймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр нар нөхцөл байдалтай нь танилцахаар болсон байна. Тэд эмнэлгийн үүдэнд дугаарлаж байгаа иргэдтэй уулзаж, өвчтөн үзэж буй эмч нартай ч ярилцах аж. Үүнийхээ дараа ЭМЯ-нд үүрэг өгнө гэж эх сурвалж мэдээллээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)