Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн бус байгууллага, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран Орхоны хөндийн аялал жуулчлалын бүсийн хог хаягдлыг цэвэрлэх аян өрнүүлж эхэллээ. Энэхүү аянд 100 аруй залуус оролцох бөгөөд нөгөөдөр нийслэлээс хөдлөх юм байна. Тэд Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Эрдэнэзуу, Хархорин гэсэн маршрутаар дөрөв хоног явж, цэвэрлэгээ хийх аж. Д.Ундрах /24tsag.mn/



















































