БОНХ- ийн сайдын тушаалаар энэ оны эхний хагас жилд багтаан улсын
хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагуудыг дахин
бүртгэж үзлэг хийх, аттестатчилах, технологийн түвшин тогтоохоор болсон.

БОНХ- ийн сайдын тушаалаар энэ оны эхний хагас жилд багтаан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагуудыг дахин бүртгэж үзлэг хийх, аттестатчилах, технологийн түвшин тогтоохоор болсон. Ийнхүү ойн эрх бүхий мэргэжпийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, үзлэг хийх ажил орон даяар эхэлжээ. Үнэлгээнд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Увс болон Улаанбаатар хотын мэргэжлийн байгууллагууд хамрагдах аж. Үзлэг Упаанбаатар хотод энэ сарын 6-11, хөдөө орон нутагт тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 10 хүртэл явагдана. Харин нийслэлд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд БОНХЯ-нд ирж хамрагдах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/