Ерөнхий сайдын багцад суусан хөрөнгөөр Хууль зүйн яамныхан цахим торгуулийн системийг нэвтрүүлэхээр болжээ.

Ерөнхий сайдын багцад суусан хөрөнгөөр Хууль зүйн яамныхан цахим торгуулийн системийг нэвтрүүлэхээр болжээ. Цахим торгуулийн системийг эхний ээлжид Замын цагдаагийн газарт нэвтрүүлж, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг зургадугаар сарын дундуур зарлахаар болсон байна. Ингэснээр замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочид мөнгөн торгууль ногдуулахгүй болж байгаа юм. Харин замын цагдаа нарт тараасан ухаалаг төхөөрөмжөөр торгуулийн хуудас хэвлэж өгөх ажээ. Жолооч торгуулийн хуудсанд заасан мөнгөн торгуулийг банкны дансанд тушаах аж. Хэрвээ торгуулийг төлөхгүй бол хэмжээ нь өсөх, цаашлаад эрхийг нь хасах хүртэл зохицуулалтыг суулгаж байгаа юм байна. Хууль зүйн яамнаас Улаанбаатарт үүрэг гүйцэтгэж буй замын цагдаа нарт 7-8 дугаар сард цахим торгуулийн ухаалаг төхөөрөмжийг олгох юм байна. Ингэснээр замын цагдаа авлига авдаг, торгуулийн мөнгийг хувьдаа завшдаг гэх хардлага үгүй болно гэдгийг албаныхан хэллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)