“Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор зохион байгуулж буй сарын аяны
хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган”-ыг хөдөлмөр
нийгмийн гурван тал хамтран зохион байгуулж байна.

“Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор зохион байгуулж буй сарын аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган”-ыг хөдөлмөр нийгмийн гурван тал хамтран зохион байгуулж байна. Чуулган өнөөдөр Засгийн газрын 11 дүгээр байрны Хурлын танхимд болох ажээ. Чуулганы үеэр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль, дүрэм, журам”, “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхэд аж ахуйн нэгж байгууллагын гаргаж буй зөрчил дутагдал”, “Мэргэжлээс шалтгаалах өвчлөл” илтгэлүүдийг тавих, хэлэлцүүлгийг явуулах юм. Мөн хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа болно.
Д.Ундрах /24tsag.mn/