Нийслэлийн хэмжээнд 207 ерөнхий боловсролын сургууль байдаг. Энэ нь тийм ч хангалттай тоо биш юм.

Нийслэлийн хэмжээнд 207 ерөнхий боловсролын сургууль байдаг. Энэ нь тийм ч хангалттай тоо биш юм. Нийслэлийн бүх хүүхдийг нэг ээлжинд хамруулахын тулд шинээр 362 сургууль, цэцэрлэг, дотуур байр барих шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна. Сургуулийн тоо бага байгаа учраас 2013-2014 оны хичээлийн жилд нийслэлд таван ерөнхий боловсролын сургууль ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Багануур дүүргийн гуравдугаар хороонд, Сонгинохайрхан дүүргийн Тахилтын аманд 122 дугаар сургууль, Баянголын аманд 123 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 126 дугаар сургууль, 21 дүгээр хороонд 127 дугаар сургууль ирэх есдүгээр сараас хичээллэж эхлэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/