
Залуучуудыг орон сууцжуулах талаар төрөөс баримталж буй бодлого зорилт, барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хамгийн том хэлэлцүүлэг болно. Өнөөдөр залуучуудад орон сууцны үнэ, чанар, зээлийн асуудал хэр хүндрэлтэй байгаа болон залуучуудыг орон сууцжуулах ямар нөхцөл боломж байгаа талаар нээлттэй ярилцах юм.
Тус хэлэлцүүлгийг Монголын залуучуудын үндэсний хороо, Монголын Залуучуудын Холбоо, Ардчилсан Залуучуудын Холбоо, НҮБ-ын дэргэдэх залуучуудын зөвлөлдөх хороо, Бүтээн Байгуулагч Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж байна.