
Сэлбийн гүүрийг өчигдөр оройноос эхлэн хаалаа. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн хос гүүрийн засвар, шинэчлэлийн ажил он дамжин хийгдэж байгаа. Тус гүүрийн нэг талыг өнгөрсөн онд шинэчилсэн бөгөөд хойд талыг нь шинэчлэх ажил одоо хийгдэж байгаа юм. Тэгвэл тус гүүрийн зүүнээс баруун руу чиглэх урсгалыг өчигдөр орой хаасан байна. Тус гүүрийн ажил ирэх долоодугаар сарын 10-н буюу наадмын өмнөхөн дуусах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Т.Энхэлээ