Уул уурхай, ашигт малтмалын олборлолт эхэлж буйтай холбогдуулан “Хүний хөгжил сан”-нд тодорхой хэмжээний орлого төвлөрүүлж, улмаар 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдэд нөхөн олгохоор болсон билээ.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрөгч онд “Хүний хөгжил сан”-гаас мөнгөө аваагүй болон дутуу авсан иргэдийн судалгааг гаргаж, эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүний тоог үндэслэн улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгуулсан юм. Салбарын сайд С.Эрдэнийн тайлбарлаж буйгаар энэ сараас уул уурхай, ашигт малтмалын олборлолт идэвхжих учир “Хүний хөгжил сан” руу тодорхой хуримтлал хийж, харин үүний дараа эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдэд 21 мянга төгрөгийг олгож эхлэх юм байна.
Тиймээс иргэдийн хишиг, хувийг зургадугаар сард нөхөж олгохоор болжээ. Энэ сараас хишиг, хувиа аваагүй иргэдийн судалгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж зургадугаар сарын эцэст санхүүжилтийг хийж байгаа аж.



















































