
Энэ өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд Мод тарих үндэсний өдрийн нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагт болно. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч билэгдлийн мод тарина.
Мөн дүүрэг бүрт бүх нийтээр мод тарих өдрийн нээлт маргааш 11 цагт болох юм. Мөн маргааш 11 цагаас Ерөнхийлөгч Хүй долоон худагт, Засгийн газрын сайд нар 14 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм.