Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас Замын цагдаагийн газрын өмнөх уулзвар хүртэлх 1.1 км замын зорчих хэсэгт хучилт хийх тул авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагаас 20-ны 06.00 цаг хүртэл хаахаар болжээ. Замын шинэчлэлтийн ажлыг “Экспресс зам" ХХК хийж байгаа бөгөөд наймдугаар сарын 20-нд ашиглалтад өгөх гэрээтэй гэнэ. Замын төсөвт өртөг нь 1.3 орчим тэрбум төгрөг бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)