БНСУ-ын Их хурлын гишүүдийн "Мод тарьдаг хүмүүс" бүлгэмийнхэн өнөөдөр Монголд айлчлах юм байна. Тэд энэ сарын 13-ныг хүртэл манай улсад байрлана. "Мод тарьдаг хүмүүс" Солонгос, Зүүн Хойд Азийн цөлжилттэй тэмцэх болон ойн нөхөн сэргээлтийн ажилд тусалдаг аж. Тэд Төв аймгийн Лүн суманд хэрэгжиж байгаа Монгол-Солонгосын "Ногоон хэрэм" төсөлтэй танилцахаас гадна мод тарих юм байна. Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төсөл 9.5 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд 2016 онд дуусах аж. Төслийн хүрээнд 1190 га газрыг ойжуулсан бөгөөд цаашид 2000 га гаруй газар ойжуулахаар төлөвлөжээ. 24tsag.mn





















































Сэтгэгдэл (1)