Барилгын салбарынхны бодлого, эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, технологийн асуудал зэргийг багтаасан “Construct Mongolia 2013” олон улсын барилга бүтээн байгуулалтын салбарын хурал болно. Энэхүү хурлыг Монголын Ногоон Барилга Консул болон Монголын Экспортлогчдын холбооноос ирэх сарын 13-14-ны өдрүүдэд Чингис Хаан зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Форумын гол зорилго нь Монголын барилга үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, мөн барилгын материал үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх улмаар улс орны эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд орших аж. Тус форум, үзэсгэлэнгийн бүртгэл эхэлсэн бөгөөд Төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, барилгын компаниуд, банк санхүү, хөрөнгө оруулалтын институт, инженерийн болон менежмент зөвлөгөөний фирмүүд, барилгын материал үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, тоног төхөөрөмж болон бүх төрлийн ханган нийлүүгчид оролцох боломжтой аж.Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)