“Зууны мэдээ” сонин болон ТВ-9 телевизийн хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж “Цусны өдөрлөг"-ийг Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр зохион байгуулахаар болжээ. Энэхүү өдөрлөгийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон Монголын донорын холбооноос зохион байгуулж байгаа аж. Өдөрлөгт бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд нэгдэж хүний амь аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлаж болох аж. Д.Ундрах /24tsag.mn/




















































