Монголын чөлөөт бөхийн холбоог тэргүүлэхээр болсон Асашёорюү Д.Дагвадорж Казахстан улсад ажиллаж байна. Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нэрт бизнесмэн, тулааны урлагийн “Бес Кару” буюу “Таван зэвсэг” холбооны ерөнхийлөгч Даурен Мусагийн урилгаар тус улсад зочлоод байгаа билээ. Түүнийг энэ сарын 7-нд хүндэт гишүүнээр өргөмжилсөн байна. Тодруулбал, Алматы хотноо Асашёорюүг Казахстаны Уран сайхны академийн хүндэт гишүүнээр сонгох ёслолын ажиллагаа болж, хүндэт гишүүний үнэмлэхийг Казахстаны алдарт зураач, Төрийн шагналт Амандос Аканаев гардуулан өгсөн байна.24tsag.mn





















































Сэтгэгдэл (1)