Монгол Улсын Ерөнхийлөгч
зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж
ахуйн нэгж байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан
хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга
гаргасан билээ. Зарлигийг хэрэгжүүлэх ажлыг жилд хоёр буюу нийт 6 удаа
БОНХЯ болон түүний харьяа аймаг нийслэлийн Байгаль орчин, аялал
жуулчлалын газар, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын тамгын газар
хамтран зохион байгуулж байна.
Гурван жилийн ажлыг жил тус бүрээр нь задалбал, 2010 онд 1, 754, 000 ширхэг мод, суулгацыг тарихад 3812 албан газар, аж ахуйн нэгж, 220 000 иргэд оролцжээ. 2011 онд 1,476,900 ширхэг мод, суулгацыг 4669 албан газар, аж ахуйн нэгж, 156 700 иргэн тарьсан байна. 2012 онд нийт 1,562,900 мод, суулгацыг 7284 албан газар, аж ахуйн нэгж, 190 900 иргэн тарьжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 5,988, 100 мод суулгац тарихад 23454 албан байгууллага, аж ахуйн нэгж, 637600 иргэд оролцож, нийт 4003692 төгрөгийг зарцуулжээ.
Харин 2009 онд ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээг 7606 га талбайд хийгдэж байсан бол зарлиг гарснаар 2010 онд 9167 га, 2011 онд 10926,5 га, 2012 онд 8399 га болж нэмэгдсэн байна.
2013 оны мэдээлэл
Энэ онд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Дөрвөн зүг найман зовхис” төслийг хэрэгжүүлэх юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны А-129 тоот тушаалын дагуу энэ жилийн мод тарих ажлыг аймаг, нийслэл бүрд ажлын төлөвлөгөө гарган зохион байгуулж байна. Улаанбаатар хотоос гадагш гарах дөрвөн чиглэлд авто замын дагуу 10 км ойн зурвас байгуулах ажлыг БОНХЯ-аас зохион байгуулан ажиллаж байна. 2013 онд бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд улсын хэмжээнд нийт 2,2 сая ширхэгээс доошгүй мод, сөөг тарьж ургуулах зорилт тавьж байна. Мод тарих гэдэг нь нэг удаа тариад орхих биш түүнийгээ арчилж хамгаалан, байгальд бие гүйцэн ургах чадвартай болтол арчлах явдал гэдгийг олон нийтэд хүргэж, ойлгуулж ажилласны үр дүнд ард иргэд мод тарих ажилд идэвхитэй оролцох болсон. 2010-2011 онд таригдсан мод сөөгний амьдралтын хувийг улсын хэмжээгээр нэгтгэн дүгнэж үзэхэд дунджаар 60 орчим хувьтай ургаж байгаа дүн мэдээ гарч байна. Харин 2012 онд таригдсан мод, сөөгний амьдралтын хувийг 10 дугаар сарын сүүлчээр тооллогын дүнг нэгтгэн тооцож үзэхэд 70 орчим хувьтай ургажээ.
Улсын төсөв болон хувийн хэвшлийн хөрөнгөөр мод тарьж, ойжуулалт хийхээс гадна “Ойн тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39,4-т заасны дагуу мод тарьсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өөрийн хөрөнгөөр тарьж 3 жил ургуулсан таримал ойг худалдан авч урамшуулал олгосон байна. Үүнд: 2009 онд 77 га таримал ойг 27 сая, 2010 онд 61.3 га таримал ойг 21,5 сая, 2011 онд 62,1 га таримал ойг 18,7 сая төгрөгөөр тус тус худалдан авч улсын ойн санд шилжүүлжээ. байна.
Монгол улсын “Ойн тухай” хуулийн 30 дугаар зүйлд зааснаар огтолсон нэг модны оронд арав буюу түүнээс дээш тарьц, суулгацыг ойд тарьж, ургуулж, улсын ойн санд хүлээлгэж өгөх, мөн тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, гол горхи, булаг шандын эх, бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах, мод тарих ногоон зурвас байгуулах ажлыг улсын төсөв, бусад хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр тусгагдсан. Мөн хуулийн 31 дүгээр зүйлд “Аймаг нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн заалт тусгагдсаныг хэрэгжүүлэхэд Монгол улсын Ерөнхийлөгчийн 63 тоот зарлиг нь гол үндэс суурь нь болж байна.
2008-2012 оны хооронд ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн ажлын хэмжээ /га/






















































Сэтгэгдэл (1)