Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, хуримтлалын бүлгүүдийн холбооноос хамтран "100 төгрөгийн үнэ цэнэ" аянг эхлүүлжээ. Энэ сарын 28-ныг хүртэл зохион байгуулагдах уг арга хэмжээнд аймгийн нутаг дэвсгэрт байгаа их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагууд, ард иргэд оролцож байна. Хуримтлалын бүлгийн үйл ажиллагаа, 100 төгрөгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулах зорилготой явагдаж байгаа энэхүү аяны үеэр хандивын тэмдэгтэй аяны хайрцаг аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэгүүд, томоохон худалдааны төвүүдээр аялах ажээ.24tsag.mn





















































Сэтгэгдэл (1)