Өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Мөн сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин Нийслэлийн төвийн дүүргүүдийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.

