Жиргээчид,оюутнууд "Хүн бүр нэг метр кв" аянг дэмжин өөрсдийн мөнгөөр
Чингэлтэй дүүргийн 17-р сургуульд маргааш 100 мод тарих юм байна.

Жиргээчид,оюутнууд "Хүн бүр нэг метр кв" аянг дэмжин өөрсдийн мөнгөөр Чингэлтэй дүүргийн 17-р сургуульд маргааш 100 мод тарих юм байна. Эх дэлхийдээ барих бэлэг – 1 метр.кв сэдэвт уулзалт өмнө нь болж байсан. Энэхүү аяны хүрээнд “Хүн бүр өөрийн хүрээллийн 1 метр. кв талбайг нөхөн сэргээж, орчны тохижуулалтыг хийснээр хөрсний бохирдлыг бууруулах” үндсэн зорилгыг тавьж байгаа юм. Цаашдаа олон сургуулиудыг хамарч олон улсын эко сургуулиудын тоог нэмснээр хүүхэд багачуудын байгаль орчны мэдлэгийг тэлж, ногоон хөгжлийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэгч нар олон болох биз ээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)