
Тус биржийн Мэргэжлийн чиг баримжаа олгох тасгийн мэргэжилтнүүд Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх нь” дэд төслийн хүрээнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх, сургагч багшаар бэлтгэгдсэн. Сургагч багш нар төслийн хүрээнд болон бие даан аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд, МСҮТ-ийн нийгмийн ажилтнууд, Хөдөлмөрийн хувийн биржийн ажилтнууд зэрэг нийт 180 гаруй зөвлөхийг бэлдээд байна.
Энэхүү сургалтын гол зорилго нь ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдээ чадавхжуулах, зорилтот бүлгүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг шинэлэг, уян хатан хэлбэрээр хүргэх, Монгол Улсын хэмжээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх явдал юм.
24tsag.mn