“Оросын төмөр замууд” нэгдлийн ерөнхийлөгч В.Якунин өнөөдөр Монголд ирнэ. Түүний айлчлал зургаан цаг үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Зам тээврийн сайд А.Гансүх, Ерөнхий сайд Н.Алтанхуяг
нартай уулзаж “Улаанбаатар төмөр зам”-д хийх шинэчлэлтийн асуудлаар
ярилцах гэнэ.Яаруу давчуу төлөвлөгөөтэй түүний айлчлал нэлээд сонирхол татаж байгаа. Монголын шинэ төмөр замын төслөөс шахагдан нэлээд уур бухимдалтай яваа энэ эр манай Ерөнхий сайдад захидал бичиж, төмөр замын төслөөс гарлаа гэдгээ мэдэгдсэн. Төмөр замын царигийн асуудлаар санал зөрж байгаа манай холбогдох салбарынхны хувьд В.Якунины айлчлалд нэлээд анхаарал хандуулж байна.





















































Сэтгэгдэл (3)