
Энэхүү хурлыг Монголын ногоон барилга консул болон Монголын экспортлогчдын холбооноос санаачлан энэ сарын 13-14-нд энэ салбарын төлөөлөгчид нэгэн дээвэр дор чуулахаар болжээ. Олон улсын барилга бүтээн байгуулалтын салбарынхны уг форум, үзэсгэлэнд төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, барилгын компаниуд оролцоно. Мөн банк санхүү, хөрөнгө оруулалтын институт, инженерийн болон менежмент зөвлөгөөний фирмүүд, барилгын материал үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, тоног төхөөрөмж болон бүх төрлийн ханган нийлүүлэгчид оролцохоор бүртгүүлжээ.