Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Төмөр замын асуудлаар МАН-ынхан дуугарахгүй байгаа бол АН-ынхан тас нууж байгаа

2013-5-13
0
ЖИРГЭХ
Ойрын өдрүүдэд манай улсад төмөр замын асуудал хурцаар хөндөгдөж байна. Үүнтэй холбогдуулж “Оросын төмөр замын нийгэмлэг”-ийн тэргүүн В.Якунин эртнээс бэлтгэсэн айлчлалаа өчигдөр манай улсад хийлээ.
төмөр замын асуудлаарОйрын өдрүүдэд манай улсад төмөр замын асуудал хурцаар хөндөгдөж байна. Үүнтэй холбогдуулж “Оросын төмөр замын нийгэмлэг”-ийн тэргүүн В.Якунин эртнээс бэлтгэсэн айлчлалаа өчигдөр манай улсад хийлээ. Тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нартай уулзаж Монголын төмөр замын асуудлаар уулзаж ярилцсан юм. Түүний айлчлалтай зэрэгцээд зарим хүмүүс төмөр замын асуудлаар юу гэж ярьсаныг сонирхуулж байна.  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-     Төмөр замын асуудалд шүүмжлэлттэй ханддаг хүний нэг нь та. Ер нь төмөр зам тавих ажил ямар шатандаа байгаа бол?

-  Олигархи бүлэглэлүүд далдуур хоорондоо тэмцэлдээд төмөр зам барих ажлыг саатуулаад байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хүрз, жоотуу бэлэн гэж А.Ганбүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Би 21 хоногийн өмнө А.Гансүхээс “Ажил чинь эхэлсэн үү. Эхлүүлсэн бол хэн ажиллаж байна” гэж асуусан. Тухайн үед А.Гансүх “эхэлсэн” гэж хариулсан. Гэтэл өчигдөр дахин намайг асуухад “Эхлэх гэж байгаа” гэсэн. Эд нар ноднин жил хийсэн ажлыг өөрсдөө хийсэн болгож яриад байна. Энержи Ресурсын 100 гаруй тэрбум төгрөг зарж гүйцэтгэсэн ажил болон Дорнын говийнхонын хийсэн 20 орчим тэрбум төгрөгийн ажлыг л “Бид нар хийсэн” гэж яриад байна. Тэр ажлыг эд нар хийгээгүй харин ч зогсоосон юм. Солонгосын Самсунг компани ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллана гэж байна. 2007 онд Энержи Ресурс компани төмөр зам барих гэж байхад энэ Самсунгийг гүйцэтгэгчээр нь авч байсан юм. Эцсийн дүр зургийг нь дүгнэхэд төрөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр ямар ч эрсдэл хүлээлгүйгээр барьчих төмөр замын ажлыг хувийн улс төрийн зорилгоор долоон жил саатуулсан байна.

-    Бондын мөнгөөр төмөр зам барих асуудал яригдаж байгаа шүү дээ. Энэ зөв алхам мөн үү?

-    Одоо бондын мөнгөөр энэ замыг цааш нь явуулна гэж ярьж байна шүү дээ. Би үүнд дургүйцээд байгаа юм. Хурдан маргаанаа дуусгаад асуудлаа ойлгомжтой болгож, цэгцлэх хэрэгтэй байгаа юм. Төмөр замын урьдчилсан судалгааны ажлыг хийх гэж бүтэн хоёр, гурван жил боллоо. Монголын төмөр замын гурван вагоныг Хаан банканд барьцаанд тавиад 12 сая доллар зээлдэж авсан. Тэр мөнгө байхгүй болсон. Тэр 10 гаруй сая доллараас сая долларыг нь  Монголын хулийн зөвлөгөө өгсөн компани дундаас нь завшуулсан. Энэ асуудлыг ярихад би их ганцаарддаг. Шулуухан хэлэхэд манай МАН-ынхан ч үүнийг ярихгүй байгаа юм. АН-ынхан энэ асуудлыг тас нууж байна. Үүнд хариуцлага хэзээ тооцох вэ гэж би өчигдөр Н.Алтанхуягаас асуусан. Хариуцлага тооцохгүй юм шиг байна лээ.

-   Төмөр замы асуудлаар жирийн иргэд маш олон зүйлийг сонссоор байгаад алинд нь ч итгэхээ байсан байна?

-    Улс төрчид нь Тавантолгойгоос шуналаа холдуулж чадах юм бол засаг төр нь шийдвэрээ гаргаад хүний ажилд саад болохгүй бол засгаас нэг ч төгрөг авахгүйгээр баригдах төмөр зам байсан юм. Үүнийг долоон жилийн хугацаанд хоёр удаа зогсоож чадаж байна. Цаад гол сонирхол нь Тавантолгой дээр өөрсдийн хувийн эдийн засгийн ноёрхолыг тогтоох асуудал байна. Шулуухан хэлбэл Монголын энэ том ордыг өөрийн болгож авах улс төрийн их шунал сонирхол нөлөөлж байсан. Оростой хийсэн бүх гэрээ хэлэлцээрийг Х.Баттулга хийж байсан. Хятадтай санамж бичгийг А.Гансүх нь хийсэн. Солонгостой Төрийн нарийн бичгийн дарга Батзаяа гэрээ хийсэн. Энэ гурван хүн төмөр замын бодлогын хэрэгжилт, ажлыг саатуулж байна. Энэ гурван хүн одоогийн энэ албан тушаалын суудал дээр сууж байгаа цагт юу болдог бол.

-    Таны бодлоор хамгийн түрүүнд хийх ёстой ажил юу байна вэ?

-  Одоо ч би дарга нартай уулзаад энэ сэдвээр ярьж байна. Энэ бичиг баримтыг нь харуулж, “Энэ ажлаа хурдлуулаач, түгжээг нь гаргаач. Одоо нарийн, өргөн царигийн төмөр зам тавих асуудлыг шийдвэрлэхийн тулд хамгийн эхэнд урьд хөрштэй ярьж тарифын хэлэлцээр хийх ёстой. Урд айл монголчууд ийм зам тавих юм байна. Бид нар үүнийг хүлээж авах юм байна. Бид далайд гарцгүй орных нь хувьд тарифын хөнгөлөлт үзүүлэх ёстой юм байна гэдгээ ойлголцож байж энэ ажлыг хийх ёстой Тэгэхгүй бол урд болон хойд айлыг монгол хүн удирдахгүй шүү дээ.

-    Якунин Монголд айлчиллаа. Ирж буй зорилгын талаар хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Таны хувьд түүний айлчлалыг юу гэж харж байна вэ?

-    Шинэ төмөр зам барихад Оросын тал оролцохгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Шинэ төмөр зам гэдэг нь миний яриад байгаа Тавантолгой, Оюутолгой руу чиглэсэн зам юм. Саяхан Оросын элчин сайд В.В.Самойленко хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид шинэ төмөр зам гэдэг эргэлзээтэй ажилд оролцохгүй. Түүний оронд хуучин 1952 онд тавигдсан төмөр замыг сайжруулах ажилд түлхүү анхаарна. Оролцоно. Баримт бичиг болон мөнгө бэлэн” гэсэн байна. Тэгэхээр Алтанбулагаас Замын-Үүд хүрч байгаа төмөр замын ажилд тэд оролцоно гэсэн зүйлийг ярьсан болов уу. Орост В.Якунин “Төмөр замын нийгэмлэг”-ийн тэргүүн гэж явдаг ч сайдаас том хүн шүү дээ. Оросын төрийн тэргүүнтэй их ойр байдаг. Сайдыг давж л том даргатайгаа харьцдаг хүн шүү дээ. Ийм хүнтэй улсын нэрийн өмнөөс уулзаж байгаа хүмүүс хуурчихаад дараа нь яаж юу ярих юм бол. Миний мэдэрч байгаа зүйл бол одоо байгаа төмөр замыг шинэчлэх асуудлаар ярьсан байх бодож байна. Тун саяхан Хятадын шинэ дарга Орост айчлал хийхэд 34 гэрээнд гарын үсэг зурлаа. Тэр 34 гэрээний нэгдүгээр асуудал нь эрчим хүчний гэрээнд хамтын ажиллагааг сайжруулна гэсэн байсан. Түүн дотор хэтийн чиглэлд төмөр зам барина гэдгийг В.Якунин зарласан. В.Якунин гэдэг хүний амнаа гарч байгаа үг бол Оросын төрийн бодлого гэж ойлгох хэрэгтэй.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Bi (194.226.213.254)
    Setguulchdee ene bichij baigaa niitlelee sain hyanaachee hun unshihiin argagui yaasan ih aldaatai bichdeg yum be?naad niitleliig chini hyanadag hun yadaj deed bolovsroltoi mongol hel meddeg esvel eruul hun mun uu gedegt ergelzeheer haragdaj bna
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.18.176)
    Harin ch ene udaa mash chuhal sedev uneniig helj bna. Tomor zamiin neriin dor Jenko terguuti luivarchid baigaa ni unen shuu
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • ЗОЧИН (203.194.114.13)
    ЭНЭ ТЭНЭГИЙН ҮГЭЭР ЮУ ХИЙНЭ? ЭНЭНТЭЙ ЯРИЛЦАЖ НИЙТЭЛЖ Л БАЙДАГ. ДҮР ЭСГЭСЭН ХУДАЛЧ ЗАЙЛБАЛ ТААРНА. ҮГЭЭР НЬ ОРЖ ЗӨНДӨӨ Л БУРУУДЛАА. ОДОО БОЛЛОО.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.131)
    Ta Tavan tolgoidahi henii erh ashgiig hamgaalaad bnadaa Nyamdorjton gyai..Enerji resyrsiin umnuus yariad bgaan bishbiz.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • монгол (202.179.22.81)
    НЯМКА БҮР ОДОО ТӨМӨРЗАМ УУЛ УУРХАЙ ЯРЬДАГ БОЛЖЭЭ. МУНДАГ ЮМ АА. ЯКУНИНЫ ӨМНӨӨС БАС ЯРЬДАГ БОЛЖ. КОМУНИЗМЫН ҮЕИЙН АЙДАС ЭНЭ КОМУНИСТУУДАД ХЭВЭЭР Л БАЙНА ДАА
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • ГИЙЧИН (203.194.114.13)
    ЭНЭ ТЭНЭГИЙН ҮГЭЭР ЮУ ХИЙНЭ? ЭНЭНТЭЙ ЯРИЛЦАЖ НИЙТЭЛЖ Л БАЙДАГ. ДҮР ЭСГЭСЭН ХУДАЛЧ ЗАЙЛБАЛ ТААРНА. ҮГЭЭР НЬ ОРЖ ЗӨНДӨӨ Л БУРУУДЛАА. ОДОО БОЛЛОО.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • a (180.235.178.83)
    ene odoo zailaa tetgevertee garaach. bair lizingeer avsan gee bizdee ha ha. onigootoi menget chin. odoo ene nyamdorj lundeejantsan demberel geh met hogshchuul bolimoor yumaa tetgevertee garaad ach naraa avaad gadaadad zugaalaach nasaaraa l mongo idlee shd. oorsoddoo ashigtai huuli batalchaad l jagsaaltaar garch ireed bhiin songuulid orsoldvol garch irehgui shd yalanguya ene menget boliooooooo
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (122.201.28.98)
    Одхүүг УБТЗ-ын даргаар тавиулахын тулд сенсаци тариад байна уу?
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 14 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 28 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК