
Хан-Уул дүүрэгт байрладаг Улаанбаатар хотын автр замын ачаалалтай хэсэг болох Энхтайваны гүүрийг засаахаар болжээ. Нийслэлийн авто замын газраас Энхтайваны гүүрний дам нуруу, тулгуур, хашлага хэсгийг энэ зун засахаар төлөвлөсөн байна. Учир нь гүүрний бетонон даацын хана суулт өгсөн, дам нурууны хамгаалалтын бетон эвдэрсэн зэрэг эвдрэл үүссэнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоожээ. Нийслэлийн захиргаанаас энэ жил зам засварын ажлыг зуны гурван сард багтааж дуусгах төлөвлөгөөтэй байгаа тул зуны саруудад Энхтайваны гүүрийг засч, бэхлэх юм байна.
Сэтгэгдэл (3)