
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Уг хурлаар тус газраас явуулсан хэд хэдэн шалгалтын дүнг танилцуулах юм байна. Хими цэвэрлэгээ, ШТС-ууд дутуу шахалт хийдэг үү, Миний дэлгүүрүүдэд ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуудлаар мэдээлэл өгнө.
ШӨХТГ нь хамгийн сүүлд манай улсад нислэг үйлдэж байгаа гадаадын авиа компаниудыг үйлчилгээгээ монгол хэлээр явуулах үүрэг өгсөн байна. Энэ дагуу БНТУ-ын "Turkish Airline" компани монгол хэлээр үйлчилгээгээ явуулж эхлээд байна.
Б.Баяр