Нийслэлийн энэ жилийн зам засварын ажил эхлээд байгаа билээ. Яг одоо
Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км
замыг засч 05 сарын 20-нд нээхээр ажиллаж байна

Нийслэлийн энэ жилийн зам засварын ажил эхлээд байгаа билээ. Яг одоо Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг засч 05 сарын 20-нд нээхээр ажиллаж байна. Тэгвэл маргааш буюу тавдугаар сарын 15-ны өдрөөс гурван замыг хэсэгчлэн хаах юм. Үүнд,
- Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуй үйлчилгээний уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /Хуучнаар Эх нялхсын төв / хүртэлх 460 м замыг тавдугаар сарын 25-нд
- Дундгол, үйлдвэрийн гудамж зүүн хэсэг буюу Энхтайваны гүүрээс Нарны гүүрэн гарц хүртэлх 2,2 км замыг тавдугаар сарын 30-нд
-Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 1,8 км замыг зургадугаар сарын 01-нд тус тус нээхээр төлөвлөж байна.