Нийслэлийн авто замын газраас Энхтайваны гүүрний дам нуруу, тулгуур, хашлага хэсгийг энэ зун засварлахаар болжээ.

Нийслэлийн авто замын газраас Энхтайваны гүүрний дам нуруу, тулгуур, хашлага хэсгийг энэ зун засварлахаар болжээ. Торуулбал, Гүүрний урд талын захын тулгуур, хажуу талын бетонон хананы өнгөлгөөний хавтан хагарч, ан цав гарсан, мөн бетонон даацын хана суулт өгсөн, дам нурууны хамгаалалтын бетон эвдэрсэн зэрэг эвдрэл үүсээд байгааг Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон гэнэ. Гэхдээ тус гүүрийг хэзээ засварлах нь тодорхойгүй байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/