Сэлбэ голын урсгалаас нэг метрийн зайтай газарт их хэмжээний мөнгөн ус
асгажээ. Энэ тухай иргэд Цагдаагийн газарт мэдээлсэн байна.

Сэлбэ голын урсгалаас нэг метрийн зайтай газарт их хэмжээний мөнгөн ус асгажээ. Энэ тухай иргэд Цагдаагийн газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу харьяа Цагдаагийн хэлтсийнхэн мөнгөн ус асгарсан газрыг хамгаалалтад авчээ. Ойролцоогоор 0.5 мл хэмжээний мөнгөн ус нэг метр.кв орчим талбайд тархсан байсан гэнэ. Мөнгөн устай хөрсийг хуулж, Мэргэжлийн хяналгын газрын лабораторт шинжилгээнд өгөөд, гэм буруутай этгээдүүдийг шалгаж, тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/