
Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог цуглуулалт, тээвэрлэлт хариуцсан байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох бөгөөд 2013 оны 5-р сарын 6-аас 10-р сарын 1-ний өдрийг хүртэл 5 сар үргэлжилэх юм. Уралдааныг Нийслэлийн өдөр буюу 10 сарын 29-ний өдөр дүгнэх бөгөөд шалгарсан баг хамт олныг 1-5 сая төгрөгөөр шагнаж урамшуулахын зэрэгцээ ур чадвар, ажлын бүтээмжээрээ хамт олноо манлайлан шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч 3 хүнийг дэлхийн хамгийн цэвэр цэмцгэр хот улс болох Хонгконг, Сингапурт 7 хоног аялах эрхээр шагнаж урамшуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (5)