
Үүнд, “Таван богд” ХХК нь худалдаалж байгаа авто машиныхаа үнийг гадаад валютаар тогтоож, “gogo.mn”, “news.mn” зэрэг интернет сайтаар сурталчилж байгаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тул зөрчлөө арилгах албан шаардлага өгчээ. Шаардлагын дагуу тус компани нь зөрчлөө арилгуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/