“Юнивишн” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас хэрэглэгч хохирсон бол
үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрөөс чөлөөлөхөөр боллоо.

“Юнивишн” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас хэрэглэгч хохирсон бол үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрөөс чөлөөлөхөөр боллоо. Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “Юнивишн” ХХК-ийн үйлчилгээний талаар удаа дараа ирүүлж байгаа хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах үүднээс гэрээний заалтад өөрчлөлт оруулах талаар “Юнивишн” ХХК-д албан шаардлага хүргүүлжээ. Ингээд “Юнивишн” ХХК-ийн дэд захирал А.Дуламрагчаагийн 2013.04.25-ны өдрийн 03/384 тоот албан бичгээр 2013.05.01-ээс эхлэн гэрээний заалтыг “Хэрэглэгчийн гомдлын дагуу тасалдсан шалтгаан нөхцөлийг тогтоож, хэрэв “Юнивишн” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байвал хэрэглэгчийн үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрөөс чөлөөлнө” хэмээн өөрчлөлт оруулсан тухайгаа мэдэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)