
МХЕГ-аас Цэвэр ус олборлож, дамжуулж, борлуулж, хэрэглэж байгаа болон усны тоолуурт засвар, тохируулга хийх, суурилуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллагад сургалт явууллаа. Уг сургалт нь цэвэр усыг арвилан хэмнэх, зүй зохистой хэрэглэх, усны хэрэглээг
тоолууржуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хэмжил зүйн ажил үйлчилгээ
эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дээшлүүлэх, байгууллагын
хэмжил зүйн дотоод хяналтыг хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилготой юм. Усны бодлого-нэгдмэл үйл ажиллагааны талаар БОНХЯ-ын Бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын Усны мониторинг, зохицуулалтын хэлтсийн
дарга Г.Мөнх-Эрдэм, “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ын
талаар тус яамны мэргэжилтэн Ж.Отгонбаяр нар илтгэл тавьсан юм.
“Цэвэр усыг арвилан хэмнэх, тоолууржуулах арга зам, усны тоолуур засварлах, шалгалт тохируулга хийх, суурилуулах нь” сэдэвт энэ сургалтанд УСУГ, ОСНААУГ, Чин Хүрээ-Өргөө,Ган тус ХХК, Богд асар ХХК, Электрон түлхүүр ХХК зэрэг нийт 45 аж ахуйн нэгж, байгууллага хамрагджээ.