ӨМӨЗО-ны Бугат хотод өвөрмонголчуудад монгол хэл, бичиг зааж байна. Бугат хот нь Өвөр Монголын аймгийн зэрэглэлтэй хамгийн том хот бөгөөд монгол хэл төдийлөн хэрэглэдэггүй өвөрмонголчууд цөөнгүй байдаг гэнэ. Тиймээс жил гаруйн өмнөөс Бугат хотын Цөөн тоот үндэсний эдийн засаг, соёлыг ахиулах нийгэмлэгээс оройн анги үнэгүй хичээллүүлж эхэлжээ. Энэ нь Бугат хотод монгол үндэсний үг, хэллэгийг түгээмэл ашиглахад хувь нэмрээ оруулах зорилготой аж.

Бугат хот нь 2 сая 100 мянган хүн амтай бөгөөд үүний 94,16 хувь нь хятад үндэстэн бол 2,98 хувь нь л өвөр монголчууд байдаг гэж википедиа сайтад тэмдэглэжээ.



Б.Баяр
Сэтгэгдэл (4)