Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас алдаа, дутагдал гаргасан зарим СӨХ-д хариуцлага тооцсон тухай өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл СӨХ-ны Дээд зөвлөл гэдэг байгууллага байх шаардлагагүй гэж тус газраас гаргасан гомдлын дагуух шүүх хурлын тов гарчээ. "СӨХ-ны Дээд зөвлөл нь нгөрсөн арван жилийн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийг хууль бусаар төвлөрүүлсэн" гэх үндэслэлтэй шүүх хурал 5-р сарын 22-нд болохоор товлогдлоо. ШӨХТГ-ын үзэж байгаагаар Дээд зөвлөл гэгч нь ямар нэг чухал үүрэггүй бөгөөд харин иргэдийн төвлөрүүлсэн мөнгийг хууль бусаар төвлөрүүлж байна гэж үзэж буй юм.
Нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлж буй “ЖМБО” ХХК, “Баруун их нарлаг өргөө” ХХК, “Таун комфорт” ХХК, “Богд-Асар” ХХК, “Пума” ХХК, “Сансар дэнж өргөө” ХХК, “Ганга-Өргөө” ХХК, “Дэнж сансар өргөө” ХХК, “Хүч сервис” ХХК зэрэг нийт 10 гаруй аж ахуйн нэгжид ШӨХТГ шалгалт хийж олон зөрчид илрүүлжээ.




















































Сэтгэгдэл (1)