МИАТ ХК шинэ “Боинг 767-300ER” онгоцоо энэ сарын 13-нд АНУ-д хүлээн авсан билээ. Тэгвэл тус компани шинэ онгоцоо өнөөдөр Монголынхоо үйлчлүүлэгчдэд танилцуулах гэж байна.
МИАТ компани хамгийн сүүлд нислэгийн чадавхи, хүчин чадлыг нэмэгдүүлэх байдлаар Монгол руу чиглэх агаарын замын зорчих хөдөлгөөнийг идэвхижүүлэх, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гарцуудыг хараад байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр МИАТ компанид шинэ онгоц худалдан авах тухай гэрээг “Боинг” компанитай байгуулсан. Гэрээ ёсоор “Боинг” компани Монголын захиалсан “Боинг 767-300 ER” онгоцыг нийлүүлж байгаа нь энэ юм.
Уг онгоцыг худалдан авах хөрөнгийг бондын хөрөнгөөс гаргаж байгаа юм. МИАТ компани харин бондын хөрөнгөөс авсан мөнгөө эргүүлэн төлөх нөхцөлтэй байгаа. “Боинг 767-300 ER” онгоцыг алсын зайн нислэгт ашиглах юм. Үүнээс гадна Монгол Улс “Боинг 767-800” загварын хоёр онгоцыг 2016 оны нэг ба хоёрдугаар улиралд багтаан авах төлөвлөгөөтэй байгаа юм.