Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг энэ сарын 10-ны өдрөөс хааж, 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин өнөөдрөөс дараах дөрвөн хэсэгт зам хааж, засварын ажил эхэлнэ.- Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуй үйлчилгээний уулзвараас "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв" /Хуучнаар Эх нялхсын төв / хүртэлх 460 м замыг энэ сарын 25-нд нээхээр
- Дундгол, үйлдвэрийн гудамжны зүүн хэсэг буюу Энхтайвны гүүрээс Нарны гүүрэн гарц хүртэлх 2,2 км замыг 05 сарын 30-нд нээхээр
-Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 1,8 км замыг 6 сарын 1-нд нээхээр
-Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг энэ сарын 25-нд нээхээр төлөвлөж байна. Энэ үеэр иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хаагдсан замуудын маршрутыг тооцоолж, цаг заваа алдахгүй байхыг сануулъя гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



















































