Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 46 настай иргэн Д
өөрийн таван настай хүү заазуурдаж бэртээсэн хэрэг гарсан. Хүү Цэргийн
төв госпиталийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж нуруундаа оёдол тавиулсанаар
гэртээ эмчилгээ хийлгэж байгаа.

Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 46 настай иргэн Д өөрийн таван настай хүү заазуурдаж бэртээсэн хэрэг гарсан. Хүү Цэргийн төв госпиталийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж нуруундаа оёдол тавиулсанаар гэртээ эмчилгээ хийлгэж байгаа.
Хүүг орон гэртээ болгох, сургуульд сургах асуудлаар “Лантуун дохио” төвөөс хандивын аян өрнүүлж байна. Хүү одоогоор ээж, ах дүү нарын хамт хамгаалалтад аюулгүй байгаа. Эд материалын тусламжийг Хамтын халуун сэтгэлийн байранд авч байгаа бол хандивын дансыг тун удахгүй албан ёсоор зарлах аж. Түүнчлэн жиргээчдийн зүгээс нэг сая 500 мянган төгрөгийг цуглуулсан байна. Харин аавыг нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.
24tsag.mn